Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Хэдэн мянган хүн жагсч Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа

Өнгөрсөн сарын сүүлчээр дэгдсэн улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Сөүл хотод хэдэн арван мянган хүн жагсан Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа.

Цагдаа нарын хэлснээр, бямба гарагийн үдээс хойш тус улсын нийслэл Сөүл хотын төвд болсон жагсаалд 40 мянга орчим хүн оролцжээ.

Пак Гын Хэ-гийн эртний найз болох улс төрийн дуулиан шуугианы гол эзэн Чой Сүн Сил болон ерөнхийлөгчийн хоёр туслахыг прокурорууд байцаан шалгаж байгаа юм. Тэднийг засгийн газрын нууц мэдээллийг дэлгэсэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын оролцоотойгоор байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бусдыг дарамталсан, төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ баасан гарагт телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “хэрвээ шаардлагатай гэж үзвэл би прокуроруудад мэдүүлэг өгч, шалгуулахад бэлэн байна” гээд, уучлалт гуйсан билээ. Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үедээ прокуроруудад байцаалт өгч, шалгуулж байсан тохиолдол үгүй аж.

Жагсаалын үеэр эсэргүүцэгчдийн төлөөлөгч “Ерөнхийлөгч баасан гарагт мэдэгдэл хийх үеэрээ уучлалт гуйсан. Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа юм шиг санагдаагүй” гээд "Пак болон түүний найз Чой нар ардчиллыг хулгайлсан” гэв.

Мөн эсэргүүцлээ илэрхийлэгчдийн нэг нь “Пак Гын Хэ прокуроруудад шударгаар байцаалт өгч, болсон явдалд хариуцлага хүлээх хэрэгтэй” гэжээ. Өөр нэг хүн “Ерөнхийлөгч Пак огцрох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг уучлалт гуйгаад өнгөрөх хэрэг биш” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан