Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Нидерландад 2017 онд хуванцар зам ашиглалтад орно

Ирэх 2017 оны эцэс гэхэд Нидерланд улс дэлхийд анх удаа хуванцар зам барьж ашиглалтад өгнө  гэж мэдэгдлээ.
Тусгай хийц, орц бүхий хуванцраар хийх автомашины энэ зам нь асфальттай адил даац, чадвартай байх юм байна. Авто зам барьдаг уламжлалт технологийг бодвол хуванцраар зам барихад бага жинтэй, тээвэрлэхэд хялбар, ашиглалтын явцад доош суух нь бага байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Хуванцар замд кабель утас, холбооны янз бүрийн сүлжээний утас байрлуулах тусгай орон зайтай байхын зэрэгцээ ийм замыг ашиглалтын хугацаа нь дуусахаар дахин боловсруулж шинэ зам хийж болно гэж байгаа юм.
“Wavin болон  Total компаниуд хамтраад ийм төсөл хэрэгжүүлэх хангалттай хэмжээний туршилт судалгаа, туршлага хуримтлуулаад байна. 2017 оны эцэс гэхэд эхний зам ашиглалтад орно гэж бид хүлээж байна” хэмээн зохион бүтээгчид мэдэгджээ.
Дахин боловсруулах боломжтой хуванцар зам бүтээх санаа 2015 оноос яригдаж Нидерландын компани АНУ-ын асфалтан замыг ийм хийцээр солих санал гаргаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан