Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Замын цагдаагийн газрыг алба болгон өргөтгөлөө

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өргөтгөлөө. ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, Замын цагдаагийн газрт бүтцийн өөрчлөлт хийсэн нь энэ юм. Замын цагдаагийн албанд Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсүүд багтана. Дүүргүүд дэх замын цагдаагийн тасгийг хэлтэс болгон өргөтгөсөн байна.

Замын цагдаагийн албанд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс харьяалагдах бөгөөд Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтэс, Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтэс гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан