Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Төөрсөн иргэдийг эрэн хайсаар байна
Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө орон нутгийн замын осол, эндэгдлийн дуудлага олоноор ирсэн байна.

 Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар баг Хамар даваан дээр  хоёр хүнтэй “X-TRAIL”  авто машины кроп  эвдэрлээ гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /56 настай эмэгтэй/, Г /52 настай эрэгтэй/ нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дарханд аваачсан байна. Мөн Завхан аймгийн Тэс сумын Баян уул багийн Шонтой мөргүү гэдэг газар иргэн М-ийн “X-TRAIL” машин цасанд суусныг тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 иргэнийг хөлдөж осгох эрсдлээс аварчээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “PRADO” загварын автомашинтай иргэн Д /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Б /68 настай, эрэгтэй/, Б /65 настай, эмэгтэй/, Т /19 настай, эмэгтэй/ нарын 5 хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техниктэйгээр эрэн хайсаар байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан