Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлага сургууль боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр гал түймэр унтраах штабын нэгдсэн дадлага сургууль боллоо. Ой, хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг БЗД-ийн 20 дугаар хороо Буянгийн аманд 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг сургуулиар ой, хээрийн түймэр унтраах зориулаллттай Rosenbauer MAN тусгай албаны автомашинаар ажиллах, ус дутагдалтай нөхцөлд зөөврийн усны савнаас дамжуулан шахах, үүргийн ус цацагч, үлээгч төхөөрөмж, цуравдагч, гал унтраах гар багаж зэвсэглэмжээр ажиллах дадлагыг хийлээ.

Хээрийн нөхцөлд явганаар хөдөлгөөн үйлдэх, аранзан дахь хүнсээрээ хоол бэлтгэх, өгөгдсөн солбилцлоос биет хайх /GPS-ээр/, ой хээрийн түймрийн үеийн цагийн байдалд үнэлэлт өгч, хүч хэрэгсэл, унтраах аргыг сонгох, газрын зураг дээр ажиллах зэрэг үйлдүүдийг хийж гүйцэтгэсэн. Дадлага сургуульд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтнүүд,  Гачуурт,Налайх хэсгийн  байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах хэлтэс, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид мөн Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 4-р дамжааны сонсогчид,  оролцов гэж нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан