“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО
“DAYAN SHONKHOR CUP 2025”
Шууд:Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /2025.12.08/
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна
"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
100 м.кв байранд ипотекийн зээл олгохгүй
Б.БИЛГҮҮН
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг Монголбанкнаас шинэчлэн гаргажээ. Журамд томоохон хоёр өөрчлөлт хийлээ гэж Монголбанк мэдэгдэж байна.
1. Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажуулсан бондтой болжээ.
Энэ нь орон сууцны ипотекийн зээлийг банкны санхүүгийн тайлан тэнцлээс хасч, зээлтэй холбоотой шаардах эрх болон олох орлогыг Тусгай зориулалтын компанийн санхүүгийн тайлан тэнцэлд шилжүүлэн банкийг хөрөнгөтэй холбоотой үүргээс бүрэн чөлөөлснийг гэрчилсэн баталгаат үнэт цаас юм байна.
Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлэх аж. Өрөөр бол, тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм байна. Монголбанкны тайлбарлаж буйгаар энэ тохиолдолд тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг банк бүрт мэдэгдэж, банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг нь олгох юм байна.
2. Банк, санхүүгийн байгууллагад төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлдэгч зээлийн өрийн үлдэгдэлгүй. Үүнд, хамтран зээлдэгч хамаарна.
Өмнө нь зээлийн үлдэгдэл нь шинэ зээл төлөхөд хүрч байвал ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан байна. Тиймээс өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд, хэдэн орон сууцыг найман хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан аж. Харин энэ удаад зээлийн журамд өөрчлөлт оруулсан тул дээрх байдлаар зээлдэгч олон давхар зээл авах боломжгүй юм байна. Харин өмнөх ипотекийн зээлийн үлдэгдэлгүй бол дараагийн зээлд хамрагдаж болох аж.
3. Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80 м.кв-аас ихгүй.
Улаанбаатар хотод борлуулагдахгүй байгаа орон сууцны дийлэнх нь 100 м.кв болон түүнээс дээш байр гэж Засгийн газар мэдэгдсэн байдаг. Мөн том хэмжээтэй орон сууцыг ипотекийн зээлээр худалдаж авах сонирхолтой иргэд цөөнгүй байгаа тул шинэ журмаар 100 буюу түүнээс дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулна гэж байсан ч журамд 80 м.кв гэж тусгайлан заажээ.
Харин урьдчилгаа төлбөр 30 хувь, зээлийн хугацаа 360 хүртэлх сар, өрхийн орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн журмууд хэвээр үлджээ.
Б.БИЛГҮҮНОрон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг Монголбанкнаас шинэчлэн гаргажээ. Журамд томоохон хоёр өөрчлөлт хийлээ гэж Монголбанк мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл