Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Жакарта хотын амбан захирагч хоригдоход бэлэн гэжээ
Индонезийн нийслэл Жакарта хотын амбан захирагч Басуки Чахай Пурнама нь тус улсын эрх баригчдын зүгээс өөрийнх нь эсрэг явуулж байгаа мөрдөн байцаалтын үр дүнгээр буруутай гэж үзвэл хоригдоход бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Арваннэгдүгээр сарын 4-нд Жакарта хотноо исламын шашинтнуудын жагсаалд оролцогчид Пурнама-г Исламын шашны ариун судар “Коран”-ыг доромжилсонд уурлан бухимдаж буйгаа илэрхийлсэн.
Басуки Чахай Пурнама нь ХХ зууны эхний хагасаас өмнө Индонезид шилжин ирсэн нанхиад хүмүүсийн удам, христийн шашинтан байгаа нь Индонезийн дийлэнх олонх болдог исламын шашинтнуудын санаанд нийцэхгүй байгаа аж.
Индонези 250 сая хүнтэйгээс 7 сая орчим нь хятад иргэн байдаг тул тэднийг эсэргүүцсэн их хэмжээний жагсаал болсны дараагаар тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо нь Пурнама-гийн зүгээс исламын шашны ариун судар “Коран”-ыг гутаан доромжилсон мэдэгдэл хийсэн эсэхийг богино хугацаанд мөрдөн шалгаад дүгнэлт хийхийг хууль сахиулах байгууллагуудад үүрэгджээ.
Гэхдээ дийлэнх судлаачийн үзэж буйгаар асуудлын гол нь Пурнама-ийн хятад угсаа, христийн шашинд биш гэнэ. Пурнама нь Жакартын амбан захирагч болсны дараа авлигын эсрэг шийдэмгий тэмцэл явуулж, багагүй үр дүнд хүрсэн бөгөөд ирэх онд болох Индонезийн Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшин ялах магадлал өндөр байгаад хамаг учир байгаа аж.
Индонезийн нийслэл Жакарта хотын амбан захирагч Басуки Чахай Пурнама нь тус улсын эрх баригчдын зүгээс өөрийнх нь эсрэг явуулж байгаа мөрдөн байцаалтын үр дүнгээр буруутай гэж үзвэл хоригдоход бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Арваннэгдүгээр сарын 4-нд Жакарта хотноо исламын шашинтнуудын жагсаалд оролцогчид Пурнама-г Исламын шашны ариун судар “Коран”-ыг доромжилсонд уурлан бухимдаж буйгаа илэрхийлсэн. Басуки Чахай Пурнама нь ХХ зууны эхний хагасаас өмнө Индонезид шилжин ирсэн нанхиад хүмүүсийн удам, христийн шашинтан байгаа нь Индонезийн дийлэнх олонх болдог исламын шашинтнуудын санаанд нийцэхгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл