Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Энэтхэгийн нийслэл утаанд живж байна

Энэтхэгийн нийслэл Нью-Делийн агаарын бохирдлын хэмжээ сүүлийн 17 жил байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн тухай “Business Standard” сонин мэдээлжээ. Тус сонинд “Хотын агаар утаанд бүрэн автаж үнэр амт нь мэдрэгдэх хэмжээнд хүртэл бохирдсон” гэж бичиж. Дели тойргийн дарга Кежривал нь хотын агаарыг “хорт хийгээр хүн хөнөөдөг тасалгаатай адил” гэж зүйрлэсэн байна.

Энэтхэгийн нийслэл нь 1990-ээд оноос дэлхийн хамгийн бохирдсон хотуудын нэг гэгддэг болсон тул утаа униарт нь хэн ч гайхдаггүй. Гэвч сүүлийн хэдхэн хоногийн өмнө Дивали нэртэй галын наадам болж өнгөрсний дараагаар баярын үеэр шатаагдсан галт тоглоомын утаа, хотын захын дүүргүүдэд шатаасан өвс, хогны утаатай нийлээд тэвчиж суухад бэрх болгосон байна. Хотын эрх баригчид 1800 гаруй сургуулийг хааж, барилгын бүх ажлыг зогсоосон бөгөөд Бадарпурын дулааны цахилгаан станцыг зогсоожээ.

Нью-Дели хотын агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аюулгүйн хэмжээнээс 90 дахин, Энэтхэгийн Засгийн газраас гаргасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс 15 дахин их байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан