Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Баяр наадмаар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь
Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн  хуваарийн  дагуу ажиллана хэмээн Баяр, наадмыг зохион байгуулах комисс мэдээллээ.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

“Нарантуул”  худалдааны төв энэ сарын 10-нд ердийн хуваариар буюу  10.00 - 19.00  цаг хүртэл ажиллаж, 11–17–ныг дуустал  амрах юм байна. Ингээд 18–наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллах аж.
“Хар хорин” худалдааны төв 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаад, 11-16–ныг хүртэл амарч, 16 –наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах нь.
 “Барс” худалдааны төвийн хувьд энэ сарын 10 –нд 07.00 –20.00 цаг хүртэл  ажиллаж 11, 12, 13 –нд   амраад, 14–нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана гэлээ.
 “Хүчит шонхор” худалдааны төв 10–нд 06.00–18.00  цаг  хүртэл ажиллаж, 11-14–нийг дуустал амраад, 15–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.
“Да хүрээ трейд” техникийн зах   10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад,  16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 10-нд  10.00–20.00  цагт    ажиллаж,  энэ  сарын 11, 12, 13–нд  амраад,   14–нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо сайхны газрууд энэ сарын 9, 10–нд  09.00–21.00 цаг хүртэл  ажиллаж, 11, 12, 13–нд  амарна. Харин гутал  засварын  газрууд  энэ сарын 9, 10–нд  09.00–20.00  цаг хүртэл  ажиллаж, 11, 12, 13 –нд амарна. Хими  цэвэрлэгээний  үйлчилгээний төвүүдийн хувьд  9, 10 –нд  09.00-20.00 цаг хүртэл  ажиллаж,  11, 12, 13–нд амраад,   14–нөөс эхлэн үйлчилгээ нь ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан