96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Тэрбумтнуудыг Монголд ирж бүргэдийн ав хийхийг уриалав

Б.БАДРАЛ
Эрэгтэйчүүдэд зориулсан дэлхийд алдартай “MAXIM” сэтгүүлийн интернэт сайт дээр гарсан “The billionaire explorer’s club” нийтлэлд тэрбумтнуудыг Монголд ирж бүргэдийн ав хийхийг зөвлөжээ. Тус нийтлэлийг бичсэн сэтгүүлч Жаред Пол Стерн нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн анхаарлыг татах тансаг бөгөөд өвөрмөц аяллуудыг цуглуулан сонирхуулахдаа Монголыг ийн онцолсон байна.
Тэрбумтнуудад зориулсан элит түвшний аялал зохион байгуулдаг “Momentum Adventure” жуулчны компанийн захирал Мэтью Робертсон
“Баян жуулчдын хувьд “ердийн” тансаг аялал уйтгартай зүйл болж хувирсан. Тансаг, чамин орчныг худалдан авах нь дэндүү хялбар зүйл бол үнэхээр өвөрмөц, хүний сэтгэлийг жинхэнэ хөдөлгөж чадах зүйлийг олно гэдэг амаргүй” гэжээ. Робертс нь өөрөө Британийн тусгай хүчин болох SAS-д алба хааж байсан офицер бөгөөд тусгай захиалгаар алс бөглүү улс нутаг, орнуудад аялал зохион байгуулах, баячуудын аюулгүй байдлыг хангах мэргэжилтэн тул энэ талаар асар их туршлагатай нэгэн юм байна.
Элдэв зүйл үзсэн тэрбумтнуудын сэтгэлийг ч хөдөлгөж чадах ийм аяллын нэг нь Монголд зохион байгуулсан “Хубилай хааны ав” нэртэй аялал гэдгийг Мэтью Робинсон онцолж.
“Urbane Nomads” компаниас зохион байгуулж байгаа 18 хоногийн “Хубилай хааны ав”-д оролцох тэрбумтан Баян-Өлгий аймагт очин бүргэдийн ав хийх боломжтой. Мэргэжлийн анчид бүргэдийг хэрхэн сургах, хооллох, ав хийлгэхэд сургана. Үүнээс гадна “Морин дээрээс нум сумаар ав хийхэд оролцон Хубилай хааны үед монголчууд хэрхэн ан ав хийдэг байсныг биеэрээ мэдрэх боломжтой” гэж “Urbane Nomads” компани аяллаа сурталчилсан байна. 18 хоног адал явлаар дүүрэн амрахын төлөө тэрбумтнууд хоёр сая ам.доллар төлөх хэрэгтэй болно. Мэдээж элит зэрэглэлийн аялал тул жуулчид таван одтой зочид буудалтай адил тохь тухтай тансаг асар майханд амарч, хувийн тогоочийн хийсэн хоол зооглоно. Захиалга өгсөн хүнийг тусгай онгоц, нисдэг тэргээр манай улсад авчрах бөгөөд аюулгүй байдлыг нь дээд зэргээр хангах аж.

0 Сэтгэгдэл