Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Албаны утас руу тоглож утасдсан хүнийг АНУ-д баривчилдаг юм байна
Америкийн Өмнөд Каролина мужийн Рок-Хилл хотын хууль сахиулагчид цагдаагийн газар луу дахин дахин утасдаж тоглосон 69 настай Жон Дарган Бэррон гэгчийг баривчлан саатуулсан байна.
Тэрээр арваннэгдүгээр сарын 2-ны ороны 23 цагийн орчим утасдаж “НАймаалж хэдэн хөлтэй байдаг юм бэ” гэж асуусан байна. Цагдаагийнхан гэрээд нь очиход хэвийн бус байдалтай өвгөн байсанд дахин ингэж төвөг удахгүй байхыг анхааруулаад орхиж. Гэтэл хагас цагийн дараа Бэррон дахиад л цагдаа руу утасдаж “Орос, англи цагаан толгой ямар ялгаатай юм бэ” гэж асуусан байна.
Энэ удаа цагдаагийнхан дахиад очиход өвгөн өмдгүй байсныг хувцаслаад саатуулжээ.
Түүнийг саатуулах үеэр өвгөн бага зэрэг эсэргүүцсэн ч хууль сахиулагчид түүнийг цагдаагийн хэсэг дээр авчирсан байна. Одоо Бэрронд 911 утсны үйл ажиллагаанд садаа учруулсан, цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэнийх нь төлөө хариуцлага нүүрлэж байна.
Америкийн Өмнөд Каролина мужийн Рок-Хилл хотын хууль сахиулагчид цагдаагийн газар луу дахин дахин утасдаж тоглосон 69 настай Жон Дарган Бэррон гэгчийг баривчлан саатуулсан байна. Тэрээр арваннэгдүгээр сарын 2-ны ороны 23 цагийн орчим утасдаж “НАймаалж хэдэн хөлтэй байдаг юм бэ” гэж асуусан байна. Цагдаагийнхан гэрээд нь очиход хэвийн бус байдалтай өвгөн байсанд дахин ингэж төвөг удахгүй байхыг анхааруулаад орхиж. Гэтэл хагас цагийн дараа Бэррон дахиад л цагдаа руу утасдаж “Орос, англи цагаан толгой ямар ялгаатай юм бэ” гэж асуусан байна.
Энэ удаа цагдаагийнхан дахиад очиход өвгөн өмдгүй байсныг хувцаслаад саатуулжээ.
Түүнийг саатуулах үеэр өвгөн бага зэрэг эсэргүүцсэн ч хууль сахиулагчид түүнийг цагдаагийн хэсэг дээр авчирсан байна. Одоо Бэрронд 911 утсны үйл ажиллагаанд садаа учруулсан, цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэнийх нь төлөө хариуцлага нүүрлэж байна.
0 Сэтгэгдэл
























