Голомт банкны картаараа онлайн худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай
Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн нээлт боллоо
“Парисын их дуулга”-д манай улсаас 15 жүдоч өрсөлдөнө
"Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040" бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна
Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Г.Цэрэнпагма: Дахин цунами болвол гэсэн айдастай байх шиг санагдсан

Өнгөрсөн жил Япон улсад дэлхий нийтийг цочроосон байгалийн гамшиг болсон. Цунамид олон хүний амь нас, эд хөрөнгө үрэгдээд зогсохгүй нэг хот тосгон бүхэлдээ сүйдсэн билээ. Одоог хүртэл хор нөлөө нь дуусаагүй л байна. Тэгвэл саяхан Японы ард түмэнд өөрсдийн гараар хийсэн сэтгэлийн бэлгээ гардуулж өгөөд ирсэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Г.Цэрэнпагматай ярилцлаа.
-Цунамид нэрвэгдсэн Японы ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлээд ирсэн гэж сонслоо. Чухам ямар зүйл бэлэглэсэн нь сонирхол татаж байна?
-Манай цэцэрлэгээс гадна Монгол дахь “Орогами” төвд хамрагддаг арван цэцэрлэг хамтраад өнгөрсөн жил Японы зүүн хойд муж нутагт болсон байгалийн гамшиг цунамид нэрвэгдсэн хүмүүст өнгөрсөн сард сэтгэлийн бэлгээ өгчихөөд ирсэн. Япончуудын аяга тавга хийдэг жижиг уутыг нь манай төвийн хоёр зуу гаруй багш хамтраад гар аргаар оёж 1000 ширхгийг явуулсан юм л даа. Мөн Монгол Улсын газрын зургийг тухайн уутыг оёсон оёдолчдын гарын хээтэй хамт хатгамал болгон хийж явуулсан байгаа.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг явж бэлгээ гардуулсан юм бэ?
-Гардуулсан бэлэгт маань хоёр зуу гаруй хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Уг нь, олон хүн Япон явах нь зүйтэй байсан ч замын зардлаас авахуулаад асуудал гарсан болохоор эгч нь хүргэж өгчихөөд ирсэн.
-Японы иргэд та бүхний сэтгэлийн бэлгийг хэрхэн хүлээж авав?
-Хэдийгээр төр засгаас гамшигт өртсөн хүмүүст орон гэр олгож, тусалж дэмжиж байгаа ч гэсэн нэгэнт байгалийн гамшигт өртсөн хүмүүс сэтгэлийн гүн хямралаасаа гарч чадаагүй байна билээ. Дахин ийм зүйл гарвал яах билээ гэдэг айдас хүн бүрт байх шиг санагдсан. Ийм аймшигтай зовлон зүдгүүр амссан хүмүүс бидний өгсөн уутыг хараад маш их баярласан. Сэтгэл нь хөдөлж байхыг хараад үнэхээр их баярлаж байлаа.
-Өөр аяллын сонин хачнаасаа сонирхуулахгүй юу?
-Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод очиж үзсэн. Атомын бөмбөгт өртсөн газар дахин өвс ногоо ургадаггүй юм гэнэ. Гэтэл япончууд арван жилийн дараа шинэ хөрс суулгаад зүлэгжүүлж янзлаад үнэхээр гайхалтай цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна билээ.
-Цунами болсноос хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Одоо газар дээрээ байдал нь ямар янзтай байна вэ?
-Японы зүүн хойд хэсгийн Миаяги мужийн Натори хотын дүрвэгсдийн түр хорогдох байранд очиж хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэр аймшигтай үйл явдлаас үлдсэн хог хаягдал гэх мэт зүйлийг бүгдийг нь цэвэрлэж дууссан байна. Тиймээс цунамид өртсөн хүмүүсийг гэр оронтой болгох ажил нь одоо л эхэлж байгаа юм билээ.

0 Сэтгэгдэл