Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нэгдүгээр сургууль салбарын сайдын тушаалыг үл тоожээ

Дөрвөн цагаас дээш хугацаагаар гар утас, таблет зэргээр хүүхдээ тоглуулах нь хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, өсөлт хөгжил нь удаашрах, хордох, тархины хөгжлийг саатуулах гээд олон сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан байдаг. Түүгээр ч барахгүй бага насныхан гар утасны тоглоомонд, сургуулийн насныхан фэйсбүүкт донтох болсон нь сурагчдын сурлагад сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн билээ. Тиймээс БСШУС-ын сайд сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай тушаал гаргаж, өнгөрсөн сарын 1-нээс мөрдүүлсэн. Энэ тушаал нь ЕБС-ийн багш, суралцагч гээд бүгдэд хамаатайгаас гадна гар утсаа зөвхөн завсарлага, хичээлийн бус цагаар хэрэглэх ёстой.

Тэгвэл энэхүү тушаалын хэрэгжилт ямар байгаа талаар  Хяналт шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэгтэй ажлын хэсгийнхэн нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад шалгалт хийжээ. Ингэхдээ хичээлийн цагаар багш болон сурагчид гар утас хэрэглэж байгаа эсэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалсан аливаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийсэн байна. Шалгалтад нийтдээ 18 сургууль хамрагдсанаас тушаалыг маш сайн хэрэгжүүлэн ажиллаж байгаа сургуулиар Монгол, Оросын хамтарсан 3, Баянгол дүүргийн 38, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль шалгарсан бол хэрэгжилтийг огт хангаагүй буюу тушаал хэрэгжүүлж ажиллаагүй  нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан