Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Америкчууд сонголтдоо дургүйцэн Трампыг эсэргүүцэж эхэллээ

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд дургүйцсэн мянга мянган хүн гудамжинд гарч жагсан эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ гэж Reuters агентлаг дамжууллаа.
Нью-Йорк, Чикаго хотын гудамжинд мянга мянган хүн гарсан бол Филадельфи болон  Бостонд хэдэн зуун хүн жагссан байна. Остинд гэхэд л 400 хүн жагсаалд нэгджээ.
Улмаар Сан-Франциско, Лос-Анжелос, Оклендед ч ийм хөдөлгөөн эхлэхээр төлөвлөжээ.
Нийслэл Вашингтонд болж байгаа жагсаалд 500 орчим хүн оролцож байна гэж РИА Новости агентлаг мэдээлж байна. Жагсагчид сонин худалдаалдаг хайрцгуудыг хөрвүүлж хаян Цагаан ордны зүг явж байгаа юм байна.

Жагсагчид Бүгд найрамдах намаас  ялсан Трампыг арьсны үзэл гаргадаг, Мексикийн хил дээр хана босгоно гэснийг нь шүүмжлэн “Бидэнд Ку-Клукс-Клан хэрэггүй”, “Трамп миний ерөнхийлөгч биш”  гэсэн уриа лоозон барьж явна. Нийслэл Вашингтонд Америкийн их сургуулийн оюутнууд Дональлд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсоныг эсэргүүцэн АНУ-ын хэд хэдэн далбааг шатаасан байна.  Манхэттенд болсон жагсаалд оролцогсод бүр шинээр сонгогдсон Трампын дүр бүхий хүүхэлдэйг “дүүжилж” эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх нэгдүгээр сарын 20-ныг эсэргүүцлийн өдөр болгохоо илэрхийлсэн байна.
0 Сэтгэгдэл
энэ ОНД улс орнуудад хүсээгүй жирэмсэлт гэдэг шиг СОНГОЛТУУД хийгдэж байна Манайх гэсэн хэтэрүүлчихсэн.
Хамгийн их уншсан