Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг шалгаруулна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн хууль тогтоомж , стандарт дүрэм журмуудыг шинэчлэн батлуулж хөдөлмөрлөх орчныг сайжруулах, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах,  урьдчилан сэргийлэх, хувь хүний өөрийн ажил хөдөлмөртөө хандах хандлагыг өөрчилж зөв ажиллах зан үйлд төлөвшүүлэхэд  чиглэсэн олон шинэлэг ажлуудыг санаачлан шат дараалан хэрэгжүүлж байна.

Аюулгүй ажиллагааны зан үйл соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх эрсдэлгүй ажлын байрыг олноор бий болгох, зорилгоор  “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага ” болзолт уралдааныг 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тус уралдаанд аж ахуй нэгж байгууллагуудыг 3 түвшинд ангилан оролцуулдаг. Тодруулбал: “Жижиг” (50 хүртэл ажилтантай)“Дунд” (51-199 ажилтантай)“Том” (200-аас дээш ажилтантай) гэж хуваан ангилал тус бүрд 1,2,3 –р байруудыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналыг ХНХЯамны сайд болон ХАБЭМ Төвийн удирдлагууд гардуулдаг уламжлалтай.

Энэхүү “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага -2016” уралдааны материалыг 2016.11.15 -ны 16 цагийн дотор тус төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газарт хүлээн авч байна. Шалгуур үзүүлэлтүүд болон дэлгэрэнгүй мэдээллийг 70124949, 99838512 утсаар авна уу?

Нийт аж ахуй нэгж байгууллагуудыг уралдаанд оролцохыг урьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан