“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Австрийн иргэн овгоо “Эрээн тахь” болгож өөрчилжээ
Б.БАДРАЛ
Австрийн иргэн улсынхаа Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гарган байж овгоо “Эрээн тахь” болгон өөрчлүүлсэн тухай “International Business Times” мэдээлж байна. “Эрээн тахь” овогтой болсон эр овгийн нэрээ өөрчлүүлэхээр жил гаруй бүх шатны шүүхээр уйгагүй явсаар эцэст нь өөрт хэрэгтэй шийдвэрийг гаргуулсан аж. Үндсэн хуулийн цэцэд хандахаас өмнө Австрийн доод шатны шүүх нь хуулийн дагуу Австрид ашиглагддаггүй эсвэл утгагүй, бусдыг гүтгэн доромжилсон утга, агуулга бүхий үгээр хүний нэр, овгийг солих хориотой. “Эрээн тахь” нь Африкийн саваннад амьдардаг илжигний нэгэн төрлийг заасан тул болохгүй гэсэн шалтгаанаар солихыг нь зөвшөөрөөгүй.
Харин “Эрээн тахь” овогтон уйгагүй хүн гэдгээ харуулж Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргахдаа түүний удмынхан 60 жилийн өмнө “Эрээн тахь” гэдэг нэртэй байсан ч яваандаа татгалзсан гэдгийг баталсан байна. Мөн герман хэлээр амьтдыг заасан овогтой хүмүүс Австрид олон байдгийг жишээ болгон Фукс /үнэг/, Бибер /минж/, Штраус /тэмээн хяруул/ гэх мэт нэрсийг дурджээ. Австрийн Үндсэн хуулийн цэц түүний хүсэлтийг авч үзээд үнэхээр урьд нь хэрэглэж байсан овог мөн бол эргүүлэн сэргээх нь зүйд нийцнэ гэж үзсэн байна.
Аравдугаар сарын дундаар Украйны нэгэн интернэт дэлгүүр нь нэрээ Сим, овгоо Айфон болгон өөрчилсөн хүнд “iPhone7” утсыг 1 гривн буюу ойролцоогоор 60 төгрөгөөр зарахыг амлахад 20 настай украйн залуу нэрээ хамгийн богино хугацаанд өөрчлөн “iPhone7” утасны эзэн болж байв. Нэр, овгоо өөрчлөх болсон шалтгааныг лавлахад Украйны хуулиар нэрээ солиход ойролцоогоор 2 ам.доллар төлөх шаардлагатай байдаг бол “iPhone7” утас Украйнд 870 ам.доллар зарагддаг, маш ашигтай наймаа гэжээ.
Б.БАДРАЛАвстрийн иргэн улсынхаа Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гарган байж овгоо “Эрээн тахь” болгон өөрчлүүлсэн тухай “International Business Times” мэдээлж байна. “Эрээн тахь” овогтой болсон эр овгийн нэрээ өөрчлүүлэхээр жил гаруй бүх шатны шүүхээр уйгагүй явсаар эцэст нь өөрт хэрэгтэй шийдвэрийг гаргуулсан аж. Үндсэн хуулийн цэцэд хандахаас өмнө Австрийн доод шатны шүүх нь хуулийн дагуу Австрид ашиглагддаггүй эсвэл утгагүй, бусдыг гүтгэн доромжилсон утга, агуулга бүхий үгээр хүний нэр, овгийг солих хориотой. “Эрээн тахь” нь Африкийн саваннад амьдардаг илжигний нэгэн төрлийг заасан тул болохгүй гэсэн шалтгаанаар солихыг нь зөвшөөрөөгүй.

0 Сэтгэгдэл