Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Хятадын сайд Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Б.БАДРАЛ


БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын орлогч сайд Мэн Хунвэей нь Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Индонезид явагдаж байгаа Интерполын 85 дахь удаагийн Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр энэ шийдвэрийн тухай мэдэгджээ. Мэн Хунвэй нь 2004 оны дөрөвдүгээр сард Олон нийтийн аюулгүй байдлын яамны орлогч сайдаар томилогдсон бөгөөд тэр жилийнхээ наймдугаар сард БНХАУ дахь Интерполын Үндэсний төв товчоог удирдах болсон юм байна.

Ийнхүү БНХАУ-ын эрх баригчид өөрийн хүнээ Интерполын Ерөнхийлөгчөөр сонгуулж чадсаны үр дүнд төсвийн их хэмжээний хөрөнгө луйвардсан эсвэл асар их авлига аваад хилийн чанад руу зугатсан хүмүүсийг баривчлах ажиллагаа улам үр дүнтэй болно. Гадаад руу зугатсан авлигачид, төсвийн мөнгө шамшигдуулсан этгээдүүдийг баривчлах “Үнэгний ав” нэртэй тусгай ажиллагааг Хятадын эрх баригчид тогтмол явуулдаг. Энэ жилийн “Үнэгний ав”-аар дэлхийн 67 улсад нуугдаж байсан 634 гэмт хэрэгтнийг баривчлан авчирчээ. Эдний 205 нь 10 сая юанийн хөрөнгө шамшигдуулсан  гэж буруутгагдаж байгаа бол 59 хүнийг 100 сая юань ба түүнээс их хэмжээний авлига авсан, төсвийн хөрөнгө идсэн гэж буруутгажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан