Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Трамп ялахад юанийн ханш унав

Б.БАДРАЛ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп ялсныг бүгд хүлээн зөвшөөрсний дараагаар Хятадын юанийн ам.доллартай харьцах ханш 0,2 хувиар унаж, 1 ам.доллар 6,7907 юань болсон байна. Энэ бол 2010 оны есдүгээр сараас хойш ажиглагдаж байгаа хамгийн бага ханш.

“DBS Group Holdings” –ийн эдийн засагч шинжээч Натан Шоу нь юанийн энэхүү уналтыг Трампын сонгуулиас өмнөх амлалттай холбон тайлбарлаад, АНУ-ын бодлогын хүү өснө гэсэн байна. Тэрээр “Трамп Хятадын талаар ямар бодлого явуулахаа ойлгомжтой тайлбарласан бөгөөд энэ бол Хятад ба Америк хоорондын арилжаанд тун таагүй үнэлгээ өгсөн явдал байсан” гэжээ. Трамп нь “Би Сангийн сайддаа Хятадыг валютын ханшны луйварчин гэж зарлах үүрэг хүлээлгэнэ. Хятад валютын ханшны хэлбэлзлийг ашиглаад манайд их хохирол учруулсан нь тун таагүй. Тэд ухаантай хүмүүс болохоор би тэднийг буруутгахгүй. Гол нь тэднийг зогсоох ёстой үед зогсоогоогүй манай улстөрчдийг буруутгаж байна”  гэсэн юм. Үүнээс гадна Трамп Хятадаас импортлож байгаа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг үнийн 45 хувь хүртэл хэмжээнд хүргэн өсгөх тухай ярьж байсан юм. Хэрэв Трамп энэ бүх амлалтаа хэрэгжүүлээд эхэлбэл Америк руу хийгддэг Хятадын экспорт эхний нэг жилийн дотор даруй 25 хувиар унана гэж шинжээчид үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан