Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Нэн тэргүүнд хилийн хяналтыг чангатгана гэнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп хилийн хяналт, эрүүл мэнд, банк, ажлын байр зэрэг асуудлыг эн тэргүүний зорилт болгон ажиллана гэж мэдэгдэв.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт “The Wall Street” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “хууль бус цагаачдыг зогсоож, хар тамхийг хориглохын тулд хилийн хяналтыг чангатгана. Энэ миний хамгийн түрүүнд хийх ажил” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр сонгуульд ялалт байгуулснаас хойш анх удаа ярилцлага өгч байгаа нь энэ юм.

Дээрх асуудлуудаас гадна тэрбээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх, ажлын байр бий болгох зэргийг эн тэргүүний зорилт болгон ажиллана гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Обамагийн санаачилсан “Affordable Care Act” тусламжийн хуулийн зарим хэсгийг үргэлжлүүлж магадгүй гэдгээ хэлжээ.

Харин түүнээс Хиллари Клинтоны хувийн цахим шуудан ашигласан хэргийн тухай асуухад тэрбээр, тийм ч их ач холбогдол өгөөгүй гэж хариулсан байна. Гэвч тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр энэ хэргийг шалгах тусгай прокурор томилно гэж мэдэгдэж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан