Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Цасан шуурганд төөрсөн 5 иргэнийг эсэн мэнд оллоо

Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны 3 дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа.

Тухайлбал Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,  дүүргийн төвөөс 5 км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй   малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:27 цагт  Алсын худаг газраас 5 км зайтай БХД-ийн 1 дүгээр хороо, Өндөр толгой гэдэг газраас 500 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгсөн байна. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг,  Багахангай дүүргээс 10 км зайтай Үнэгтэй энгэр гэдэг газар иргэн 35 настай, эмэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 18:08 цагт өгснөөр мөн хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:00 цагт Үнэгтэй энгэр гэдэг  газраас 9 км зайтай тус аймгийн Баян сумын 3 дугаар баг, Хэхэрийн хоолой гэдэг газар 1000 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж нөхөрт нь хүлээлгэн өглөө.
 
Мөн Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг,  Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төврүү явж байсан 3 иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан