Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй
Б.БАДРАЛ

Туркийн эрх баригчид сөрөг хүчний улстөрчид ба тэднийг дэмжигч сэтгүүлчдийг баривчилж байгаатай холбоотойгоор тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй тухай Европарламентын тэргүүлэгч Марин Шульц мэдэгдлээ. Тэрээр “Бид Туркийн эсрэг ямар төрлийн эдийн засгийн хориг авч болох талаар Европын холбооныхон бодож эхлэх хэрэгтэй. Энэ оны сүүлээр Туркийн гишүүн болсон гаалийн холбоонд өөрчлөлт явагдах ёстой. Сөрөг хүчнээс парламентад сонгогдсон гишүүд ба сэтгүүлчдийг баривчилж байгаа ийм үед Гаалийн холбоог яаж өргөжүүлэхийг би төсөөлөхгүй байна” гэжээ. Мөн Туркт цаазаар авах ялыг зөвшөөрч магадгүй тухайд хэлэхдээ “Хэрэв Турк цаазаар авах ялыг сэргээвэл Европын холбоонд элсэх тухай хэлэлцээ нь нэг мөр дуусна” гэсэн байна.

Туркийн прокурорын алба курдуудыг дэмжигч Ард түмнүүдийн ардчиллын намаас парламентад сонгогдсон 12 гишүүнийг баривчилсан юм. Дараа нь шүүхийн шийдвэрээр ахин 10 гишүүнийг баривчилсан. Мөн сөрөг хүчний “Cumhuriyet” сонины сэтгүүлчдийг баривчилсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан