Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сансар орчимд нийт 69 баар цэнгээний газар ажиллаж байна

 Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг хийж эхлээд байна. Уг шалгалтаар Монгол Улсын Гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн биелэлт, хууль, тогтоомжийн хэрэгжилт бодит байдал дээр ямар түвшинд байгаатай танилцаж,  хэрэгжилтийг хангуулах, зөрчилийг арилгуулах зорилготой юм. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, дүүргийн Прокурорын газар хамтарч энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороонд үйл ажиллагаа эрхэлдэг баар цэнгээний газруудад нэгдсэн шалгалт хийлээ.

 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 49 ААН-ээс 36 нь “Баянцээл”-ийн гудамжинд байдаг. Мөн Сансарын үйлчилгээний төв орчимд  33 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллуулдаг болсноос хойш сансрын “Баянцээл”-ийн ойр орчимд гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдал нэмэгдсэн гэнэ. Мөн цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэргийн дуудлага эрс нэмэгдэж, өглөөний 06:00 цаг хүртэл илүү их ачаалалтай ажилладаг болжээ.

 “Баянцээл”-ийн ойр орчимд Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газрууд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж, аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөөр байгаа талаар иргэд, оршин суугчид хэлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан