Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Мишээл” төвийнхэн гамшгаас хамгаалах ур чадварт суралцав

 НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл группийн "Мишээл экспо" худалдааны төвийн 180 орчим ажилтан албан хаагчдыг хамруулан гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг зохион байгуулсан байна.

Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, худалдааны томоохон төвүүдийн нэг "Мишээл экспо"-д ийнхүү аврах, гал унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бүлгэмүүд ажиллажээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хорт хий, утаанаас хамгаалах багтайгаар утаат орчноос нэрвэгдэгчийг эрэн хайх, нэрвэгдэгсдийг голомтын бүсээс татан гаргах, гарсан гал түймрийг цаг алдалгүй унтраах зэрэг дадлага сургууль зохион байгуулсан нь тус төвийн ажилтан, албан хаагчид болзошгүй аюул, осол, гал түймрийн үед өөртөө болон бусдад туслах ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой дадлага сургууль боллоо гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан