Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Д.Пүрэвсүрэн дахин загварын тайзнаа алхахгүй гэв

Топ модель Д.Пүрэвсүрэн загварын тайзнаас зодог тайлжээ. Энэ талаараа тэрээр “Би дахин тайзан дээр алхахгүй. Тайзнаасаа зодог тайлсан. Харин фото моделийн чиглэлээр ажиллана. Мөн жүжигчин мэргэжлээрээ эмгэн болтлоо дурлалт бүсгүйгээс эхлээд ээж, эмээгийн дүрийг бүтээмээр байна. Надад тайзан дээр гарах олон санал ирж байгаа. Гэхдээ өөрийнхөө гоё асч яваа тэр үеийг л мөнхлөөд үлдээвэл илүү гоё юм болов уу гэж боддог. Түүнээс энэ болиосой, тайзнаас буугаасай гэж яриулах хүртлээ заавал тайзнаа алхах шаардлага байхгүй. Яг гоё байгаа дээрээ тэр чигээр нь үлдээх нь зүйтэй гэж бодож шийдсэн” хэмээн ярьсан юм.
Тэрээр сүүлийн үед өөрийн үндсэн мэргэжил болох жүжигчнээр ажиллаж чамгүй олон кинонд дүр бүтээгээд амжсан. Хамгийн сүүлд л гэхэд найруулагч Тука буюу Б.Ганболдын найруулсан “Зургаа дахь хүсэл” кинонд тоглосон билээ. Цаашид ч зохиол сайтай бүтээлд оролцох хүсэлтэй байгаа бөгөөд монголын анхны “action” эмэгтэй дүрийг бүтээх хүсэлтэй явдгаа хэлсэн байна.

0 Сэтгэгдэл