Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Панкретит

Панкретит нь нойр булчирхайн үрэвсэлт эмгэг бөгөөд цочмог, архаг гэсэн явцаар явагдана. Эрэгтэйчүүдэд энэ эмгэг нь ихэвчлэн архидалт, гэмтэл, эсвэл ходоод гэдэсний шархлааны улмаас үүсдэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүст аль алинд нь цөсний замын эмгэгийн улмаас үүснэ. Цөсний замын замын эмгэгээс үүссэн бол тавилан муутай. Мөн үхжилт болон цусархаг хэлбэрийн үед нас барах магадлал 60%-с дээш байна. Цочмог хэлбэрийн панкреатит мэс заслын өвчин болно.
Шалтгаан
• Эрхтний бүтцийн алдагдал
• Архины хэрэглээ
• Цөсний замын хөдөлгөөний алдагдал
• Цөс чулуужих өвчин
• Цөсний зам нойр булчирхайн эндоскопи шинжилгээ
• Архаг элэгний үрэвсэл, элэгний цирроз
• Мэсийн болон мэс заслын гэмтэл
• Гэмтэл (нойр булчирхайн бяцралт)
• Нойр булчирхайн судасны эмгэгүүд
• Нойр булчирхайн цист эсвэл хавдар
• Вирусын халдвар
• Глюкокортикойд, сульфоналамид, тиазид дааврын бэлдмэл, үрэвслийн эсрэг дааврын бус эм зэрэг эмийн бодисууд
• Бодисын солилцоо, дотоод шүүрлийн эмгэгүүд (холестрины түвшин өндөр байх)
• Бөөрний дутагдал
• Ходоодны шарх нэвчих, ходоодны архаг үрэвсэл, 12 хуруу гэдэсний үрэвсэлт эмгэгүүд, Оддын хуниасны агшил
• Хоол хүнсний харшил
• Хоол хүнсэнд уургийн бодис дутагдалтай байх
• Хүнд металлууд
• Удамшил
Эмнэл зүйн шинж
• Өвдөлтийн хамшинж: зүүн хавирганы доогуур өвдөж эхлэх бөгөөд ар нуруу уруу дамжиж, бүсэлхийлж өвддөг онцлогтой. Мөн зүүн гар , дал мөр үрүү өвдөнө.
• Хоол боловсруулалт буурах: шүлс ихээр ялгарах, бөөлжис цутгах, бөөлжих, хоолонд дургүй болох, гэдэс дүүрэх, өөх тостой хоол, сүү, сүүн бүтээгдэхүүний зохимж муудах.
• Арьс шарлах шинж илэрч болно.
• Турах (архаг хэлбэрийн үед)
• Нойр булчирхайн үхжлийн улмаас арьс цоохортох
• Тахикарди (гиповолемийн улмаас хоёрдогчоор)
• Үрэвслийн улмаас бага зэрэг халуурах
• Кардиоваскуляр коллапсын улмаас дааран хүйтэн хөлс цутгах
Хүндрэл
• Гемoрагийн шок
• Нойр булчирхайн уйланхай, буглаа
• Чихрийн шижин
• Цөс, арван хоёр хуруу гэдэсний бөглөрөл
• Үүдэн вен, дэлүүний венийн тромбоз
• Нойр булчирхайн сувгийн нарийсал, шохойжилт
• Нойр булчирхайн өмөн
• Зүүн талын шүүдэст плеврит
• Артрит
Оношлогоо
• Амилаз, липодийн түвшин
• Цус шээсний глюкозын сорил
• Цагаан эсийн ихсэл
• Цочмог архаг аль аль үед биллирубин ихсэнэ
• Цусанд Са буурна
• Баасанд липидийн түвшин ихсэнэ (архаг)
• Хэвлийн рентгенд pancreatic calculi
• СТ+эхo-нойр булчирхайн томрол псевдоцит
• Холангиопанкреатограф
emch.mn

0 Сэтгэгдэл