Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Д.Батбаяр: Иргэд аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хэрэгтэй

Өнгөрсөн ням гаригийн 13 цагаас хот хоорондын автозамыг түр хаасан. Энэ талаар  Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Ням гаригт орон нутгийн чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Өчигдөр өглөөнөөс эхлэн нээснийг бодоход зам даваа гайгүй байгаа гэсэн үг үү?
-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 82 тоот тушаал гарч, Авто тээврийн үндэсний төвөөс улсын хэм­жээний авто зам, замын байгууламжийг арваннэгдүгээр сарын 13-ны 13:00 цагаас өнөөдрийн /өчигдөр/10:00 цаг хүртэл хааж, авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Өнөөдөр /өчигдөр/ 10:00 цагаас эхлэн бүх чиглэлд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.  Улсын хэмжээнд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 том тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсныг Замын цагдаагийн албатай хамтран зогсоосон. Хөдөлгөөнийг хязгаарласан тээврийн хэрэгслээр зорчиж явсан 947 зорчигчийг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулсан. Мөн Дархан-Уул, Говьсүмбэр айм­гаас зорчигчдыг галт тэргэнд шил­жүүлэн суулгах зэрэг арга хэмжээ авч, болзошгүй эрс­дэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Түүнчлэн улс, хот хоорондын нийтийн зор­чигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэхээр тө­лөв­лөгд­сөн 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийг хө­дөл­­­­гөөнд оролцуулалгүй зог­соосон.

-Иргэдэд сэрэмжлүүлж хэлэх зүйл гэвэл?
-ОБЕГ-аас авсан мэдээллээр өнөөдөр зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цасан болон шороон шуурга­тай. Салхины хурд 5-10 метр секунд хүрэх төлөвтэй байгаа. Иймд иргэд хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаа­рал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Түүнчлэн авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг сануулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан