Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шинэ төслүүд дээр хамтран ажиллах санал тавилаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Аплас+ Монгол” компанийн гүйцэтгэх захирал Майкл Маршалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Аплас компани нь уул уурхай, инженер техник, барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үзлэг шалгалт, туршилтын цогц үйлчилгээ үзүүлдэг чанарын баталгаа, чанарын хяналтын зөвлөх үйлчилгээний олон улсын компани юм. Аплас компанийн захирал Майкл Маршал “Бид Монгол Улсад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь Оюутолгой, Сайншандын салхин цахилгаан станц, Шангрила зочид буудлын барилга гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад бид Улаанбаатар хотын зүгээс хийж хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүд дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ. Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хот дэд бүтэц, автозам, дугуйн зам, хурдан замын “BRT” төсөл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд АОС төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж шинэ төсөл хэрэгжих, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хөндлөнгийн хяналт шалгалт, дүн шинжилгээ хэрэг болох нь зайлшгүй юм. Үүнийг манай Хөрөнгө оруулалтын газар болон Хяналт шинжилгээ, үнэлгээний газар хийж гүйцэтгэдэг. Манай улсын хувьд эдийн засгийн амаргүй байдалд байна. Тиймээс энэ удаад та бүхний саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжгүй. Цаашдаа хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна” хэмээн хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан