Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хег өнөөдөр байцаана

Улсын нууцтай холбоотой материалуудыг төрийн ямар ч алба хашдаггүй хүнээр хянуулж байсан, мөн энэ хүний авлигын асуудалд холбогдоод байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе прокурорт мэдүүлэг өгөхийнхөө өмнө өөрийн өмгөөлөгчөөр Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн байсан Ю Ён Ха гэгчийг авсан байна. “Ю Ён Хаг ерөнхийлөгч Пак Кын Хегийн хууль ёсны төлөөлөгчөөр томиллоо” гэж товч мэдээлэлд дурджээ.

БНСУ-ын Прокурорын газар  үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчөө авлигын болон ойрын хүрээллийн хүнтэйгээ засгийн эрхийг хувцаалцаж байсны нь төлөө улсынхаа түүхэнд анх удаа байцааж мэдүүлэг авахаар бэлтгэж байгаа юм. Пак Кын Хег энэ сарын 16-ны өнөөдөр  байцааж мэдүүлэг авах юм байна. Ерөнхийлөгч ч үүний өмнө мөрдөн байцаалтын ажилд тусална гэж мэдэгдсэн юм.

Авлигын хэргийн гол төлөөлөгч Чхве Сун Соль гэгчийг Сөүлийн шүүхээс энэ сарын 3-нд баривчлах зөвшөөрөл өгсөн юм. Энэ хатагтай ерөнхийлөгчтэй дотно гэдгээ  ашиглан солонгосын томоохон корпорациудаас хэдэн сая доллар завшиж байсан гэж буруутгажээ.

Харин ерөнхийлөгч Пак Кын Хег болохоор 40 гаруй жил үерхэж байгаа өөрийн найз бүсгүйгээ төрийн хэрэгт оролцуулж, улсын чухал нууц баримт бичиг, хэлэх үгүүдээ засварлуулах замаар улс орны улстөр, эдийн засгийн бодлогод оролцуулж байсан гэж буруутгаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан