“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдыг авлигын хэргээр баривчиллаа

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаевыг авлигын хэрэгт буруутган Улсын мөрдөн байцаах хороо саатуулсан байна. Төрийн өндөр албан тушаалтан Алексей Улюкаев “Башнефть” компанийн төрийн өмчийн багц хувьцааг ”Роснефть” компанид шилжүүлэхэд нааштай үнэлгээ өгснийхөө төлөө хоёр сая долларын авлига авсан хэмээн буруутгаж байгаа юм.
“Одоо сайдыг саатуулаад байна. Түүнийг албан тушаалаа урвуулан шигласан, авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнийг эд мөрийн баримт, авлигад авсан мөнгөтэй нь хамт саатуулсан” гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Светлана Петренко мэдэгджээ.
Эдийн засгийн хөгжлийн сайдыг саатуулсан тухайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Энэ бол маш ноцтой буруутгал. Маш баталгаатай браимт нотолгоо шаардлагатай. Ямар ч тохиолдолд бүхнийг шүүх л шийднэ” гэж хэлжээ. Тэр бас “Одоо шөнө болж байна. Энэ талаар Ерөнхийлөгчид хэлэх эсэхээ мэдэхгүй байна” гэж Песков хэлсэн байна.

0 Сэтгэгдэл