Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Канадын нисэх онгоц үл мэдэгдэх нисдэг биеттэй мөргөлдөх шахав
Канадын зорчигч тээврийн нисэх онгоц Оттавагаас нисээд Торонтод ердөө 55 км ойртож байхдаа үл мэдэгдэх нисдэг биеттэй мөргөлдөх шахлаа гэж агаарын тээврийн Porter Airlines компани мэдэгдсэнийг телевизийн CTV суваг мэдээлсэн байна.
Арваннэгдүгээр сарын 14-нд Торонто орох гэж явсан онгоц 2700 метрийн өндөрт нисч явахад нисгэгч нь гэнэт ямар нэгэн биет өөдөөс нь ойртож байхыг харсан байна. “Түүнд ойртож ирмэгц нисгэгч үл мэдэгдэх биетээс зайлахын тулд огцом маневр хийхэд хүрсэн” гэж компани мэдээлжээ.
Ингэж гэнэтийн маневр хийх үеэр онгоцны хоёр үйлчлэгч хөнгөн гэмтсэн байна. Нисгэгчийн хэлж байгаагаар бол тэр биет агаарын бөмбөлөгтэй төстэй байсан гээд дараа нь нисгэгчгүй хөлөг байсан байж мэдэх юм гэжээ. Тээврийн аюулгүйн албаныхан үйл явдал болсон газраад хоёр ч мөрдөгчөө илгээсэн байна.
CTV телевиз харин энэ талаар ямар дрон 3000 метрийн өндөр хөөрч чадахгүй, харин арилжааны, эрдэм шинжилгээний болон цэргийн нисгэгчгүй аппаратууд л ийм өндөрт гарч чадна гэсэн тайлбарт хийжээ.
Канадын Тээврийн яам болохоор нисгэгчгүй нисэх аппарат 90 метрээс өндөрт гарч чадахгүй тэгэхдээ нисэх буудлаас буюу хөөргөж байгаа газраас 10 км-ээс илүү холддох чадваргүй гэж мэдэгдсэн байна.
Канадын зорчигч тээврийн нисэх онгоц Оттавагаас нисээд Торонтод ердөө 55 км ойртож байхдаа үл мэдэгдэх нисдэг биеттэй мөргөлдөх шахлаа гэж агаарын тээврийн Porter Airlines компани мэдэгдсэнийг телевизийн CTV суваг мэдээлсэн байна. Арваннэгдүгээр сарын 14-нд Торонто орох гэж явсан онгоц 2700 метрийн өндөрт нисч явахад нисгэгч нь гэнэт ямар нэгэн биет өөдөөс нь ойртож байхыг харсан байна. “Түүнд ойртож ирмэгц нисгэгч үл мэдэгдэх биетээс зайлахын тулд огцом маневр хийхэд хүрсэн” гэж компани мэдээлжээ.
Ингэж гэнэтийн маневр хийх үеэр онгоцны хоёр үйлчлэгч хөнгөн гэмтсэн байна. Нисгэгчийн хэлж байгаагаар бол тэр биет агаарын бөмбөлөгтэй төстэй байсан гээд дараа нь нисгэгчгүй хөлөг байсан байж мэдэх юм гэжээ. Тээврийн аюулгүйн албаныхан үйл явдал болсон газраад хоёр ч мөрдөгчөө илгээсэн байна.
CTV телевиз харин энэ талаар ямар дрон 3000 метрийн өндөр хөөрч чадахгүй, харин арилжааны, эрдэм шинжилгээний болон цэргийн нисгэгчгүй аппаратууд л ийм өндөрт гарч чадна гэсэн тайлбарт хийжээ.
Канадын Тээврийн яам болохоор нисгэгчгүй нисэх аппарат 90 метрээс өндөрт гарч чадахгүй тэгэхдээ нисэх буудлаас буюу хөөргөж байгаа газраас 10 км-ээс илүү холддох чадваргүй гэж мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Зочин
Энэ дронуудыг удахгүй онгоц унагана шүү.
2016.11.16
























