Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
”Хонх дарж, хаалга тогшьё” хөдөлгөөн эхэллээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан "Хонх дарж, хаалга тогшьё" хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сараас эхэллээ.

Энэ хөдөлгөөний зорилго нь хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, хүн бүхэн хүчирхийллийг үл тэвчих, таслан зогсоох, шуурхай мэдээлдэг болгох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх юм гэж УБХЦГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Эрдэнэцэцэг ярив. Одоогоор нийслэлийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хамгийн ихээр бүртгэгдсэн 27 хороог сонгон авч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулах, хүчирхийлэлд өртсөний улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийг хамтарсан багийн хяналтад авч эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талт  ажлыг хийхээр төлөвлөжээ.

Нийслэлд эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 696 гэмт хэрэг үйлдэгдэж, 645 иргэн өртөж хохирчээ. Гэмт хэрэгт өртсөн иргэдийн 584 нь эмэгтэй, 34 нь эрэгтэй, 27 нь хүүхэд байгаа юм. Энэ он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас хоёр хүн нас барсан. Гэр бүлийн хүчирхийллийн 241-ийг согтуугаар, 38 хэрэгт эмэгтэй хүн оролцсон, 6 хэргийг бүлэглэсэн, 4 хэргийг гадаадын иргэн үйлдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хотод хоногт 20-45, сард дунджаар 1300 бүртгэгджээ. Дүүрэгт нэг хоногт 8-10, сард 60-110 дуудлага, мэдээлэл ирдэг байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байранд эхний 9 сарын байдлаар 113 гэр бүлийн 250 үйлчлүүлэгчийг хүлээн авч, амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалсан мэдээллийг УБХЦГ-аас өглөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан