“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Японд сүрэг шувуутай мөргөлдсөн онгоц ослын буулт хийжээ
Б.БАДРАЛ
Японы “All Nippon Airways” компанийн онгоц Хонсю арал дээр ослын буулт хийсэн тухай “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Ивакуни хотоос хөөрсөн онгоц Токиокийн Ханэда олон улсын нисэх буудалд газардах ёстой байж. Гэвч “Airbus A320” хөөрөх үедээ сүрэг шувуутай мөргөлдсөн тул ахмад ослын буулт хийх шийдвэр гаргажээ. Онгоцыг газардсаны дараа үзлэг хийхэд хоёр хөдөлгүүр хоёул гэмтсэн байсныг тогтоосон байна. Онгоцонд байсан 140 зорчигчийн нэг нь ч бэртээгүй бөгөөд өөр онгоцоор очих газартаа эсэн мэнд хүрсэн аж.
Үүнээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 14-нд Британийн “Thomas Cook Airlines” компанийн онгоц 50 орчим өрөвтас бүхий сүрэгтэй мөргөлдсөн хэрэг гараад байсан юм. 170 зорчигч суулгасан “Airbus A321” онгоц Гамби улсын нийслэл Банжулаас Лондон орохоор нисч яваад шувуудтай мөргөлдсөн. Онгоцны ахмад хөөрсөн буудалдаа яаралтай газардсаны ачаар хүн гэмтэж бэртээгүй. Газардсаны дараа онгоцонд үзлэг хийхэд шувууд хоёр хөдөлгүүр, дугуйг маш их гэмтээсэн байсныг тогтоосон.
Б.БАДРАЛЯпоны “All Nippon Airways” компанийн онгоц Хонсю арал дээр ослын буулт хийсэн тухай “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Ивакуни хотоос хөөрсөн онгоц Токиокийн Ханэда олон улсын нисэх буудалд газардах ёстой байж. Гэвч “Airbus A320” хөөрөх үедээ сүрэг шувуутай мөргөлдсөн тул ахмад ослын буулт хийх шийдвэр гаргажээ. Онгоцыг газардсаны дараа үзлэг хийхэд хоёр хөдөлгүүр хоёул гэмтсэн байсныг тогтоосон байна. Онгоцонд байсан 140 зорчигчийн нэг нь ч бэртээгүй бөгөөд өөр онгоцоор очих газартаа эсэн мэнд хүрсэн аж.

0 Сэтгэгдэл