96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Дэлхийн банкнаас 250 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Эрчим хүчний эдийн засагч Юн Вег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн банкнаас Улаанбаатар хотын халаалт, дулааны салбарт зориулж буцалтгүй тусламжаар 250 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болж судалгааны ажил эхлүүлээд буйгаа Юн Вег танилцууллаа. Тэрээр танилцуулгынхаа үеэр “Бид тантай уулзахын өмнө Эрчим хүчний сайд болон холбогдох газрын дарга нартай уулзаж ярилцсаны үндсэн дээр буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэхүү төсөл маань Улаанбаатар хотод хэрэгжих болохоор тантай уулзаж зөвлөлдөх, санал солилцох нь зүйтэй гэж бодож байна. Дулаан, халаалтын салбарт чухам аль чиглэлд нэн түрүүнд шаардлагатай байгааг сонсож ярилцах нь зүйтэй. Гэр хорооллын төвийн шугаманд холбогдоогүй бүсэд хэрэгжүүлэх бодолтой байна. Мөн халаалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх тал дээр ажиллахаар төлөвлөөд байна” гэлээ.
Засаг даргын орлогч П.Баярхүү “Гэр хорооллын дулааныг цахилгаан халаалтаар шийддэг болохоор зорьж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй байгаа цэгүүдийг цахилгаан халаалт руу шилжүүлэхэд гарах дэвшил, сайн үр дагаврын талаар иргэдэд таниулах сургалт, зөвлөгөөг өгөх боломжтой бол сайн байна. Ирэх хавраас төлөвлөсөн газруудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлэн ажиллах гэж байна. Тиймээс та бүгдийн энэ төсөл давхардахгүйгээр явбал илүү үр өгөөжтэй байх болно. Миний хувьд төвийн шугамгүй дулаанаар хангагдаагүй гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл