Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын барилгын ажил дуусчээ

Хөшгийн хөндийн нисэх буудал ашиглалт ороход бэлэн болжээ. Тус нисэх буудлын барилгын ажил дуусч техникийн комисс үзлэг шалгалт хийж эхлэв. Ингээд ирэх сараас улсын комисс мөн үзлэг шалтгалт хийж хүлээн авах төлөвлөгөө байна. Энэ нисэх буудал сүүлийн жилүүдэд баригдсан хамгийн том барилга, хөрөнгө оруулалт болоод байгаа юм.

Хөшгийн хөндийд баригдсан уг нисэх буудал эхний ээлжинд жилд гурван сая хүн хүлээн авах хүчин чадалтай. Тэгэхээр цагт 1500 хүнд үйлчилхэд ачаалал үүсэхгүй аж. Хүчин чадлыг нь тодруулбал, зургаан онгоц хүзүүвчээр зорчигчоо зэрэг суулгаж, задгай талбай дээрээс 13 онгоц нисэх бүрэн бололцоотой гэсэн үг. Хөшигийн хөндийн нисэх буудлын нийт санхүүжилт нь 560 сая ам.доллар юм.

Уг нисэх буудлын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Японы  “Мицубиши Чиёода” түншлэл ажилласан. Харин  ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпорац оролцжээ. Эл  төслийн бүтээн байгуулалтад нийт 40 гаруй компани ажилласан. Эдгээр компанийн 70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгж. Үлдсэн нь Солонгос, хятадын компаниуд.  Ийнхүү ирэх оноос монголчууд төдийгүй жуулчид Хөшигийн хөндийн нисэх буудлаар үйлчлүүлэх болоод байна.
0 Сэтгэгдэл
Mash bayartai mede baina shuu? Ulsyn komis ni sain huleej avaarai daa? Manaih shig hulhidahgui baihaa.
Хамгийн их уншсан