Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ирэх жилээс хийн хөдөлгүүртэй автомашинд “Эко” наалт олгоно
Авто тээврийн газарт жил бүрийн автомашины үзлэг оношилгооны үеэр өгдөг техник хяналтын наалтыг хоёр төрөл болгох тухай яригдаж байна. Өөрөөр хэлбэл бага утаа ялгаруулдаг хий болон цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон өнгийн техник хяналтын наалт олгох гэнэ. Ийм наалттай автомашин хуульд заасанчлан агаар бохирдуулсны татвар төлөхгүй юм. Уг нь БОЯ-наас “Эко” дугаар олгох тухай санал гаргасан ч мэргэжилтнүүд солиход хялбарыг нь бодож наалт олгохоор ярилцсан байна. Учир нь хосолмол хөдөлгүүртэй машин хий эсвэл цахилгаанаар явахаа болиод бензинээр явдаг болох, автомашин элэгдэж хорт утаа ялгаруулах нь нэмэгдэхэд дугаар солих шаардлага гарах учир ийм шийдэлд хүрчээ.  Жил бүрийн зургаа, долдугаар сард ирэх жилийн оношилгоонд орох машинуудад ямар загвартай, ямар бичилттэй техник хяналтын гэрчилгээ олгох вэ гэдгийг Авто тээврийн газрын дарга баталдаг. Тэрээр дээрх “Эко” наалтын төслийг баталчихвал ирэх жилээс хэрэгжиж эхлэх юм байна.

Б.Наран
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан