96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Хан-Уул дүүргийн Засаг даргыг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн сард болж дууссан билээ. Сонгуулийн үр дүнгээр сум, дүүрэгт засаглах эрхтэй болсон намууд Засаг дарга, ИТХ-ын дарга түүнээс доош удирдах албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, томилох тушаалаа гаргаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан АТГ албан нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 391 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авч, нийт 645 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасэн гэж өчигдөр мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт Баянгол, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарыг мэдүүлгийг хянаж, зөрчилгүй гэж үзсэн бол өчигдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Алдаржавхланг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн байна. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн ахлах байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Баярмаа, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн Маркетингийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ч.Пүрэвсүрэн нарын 261 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ.
Харин өнгөрсөн долоо хоногт 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 261 нь зөрчилгүй байсан бол наймыг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Мөн өчигдрийн байдлаар 339 урьдчилсан мэдүүлгийг АТГ хянаж байна гэж мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байна.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн сард болж дууссан билээ. Сонгуулийн үр дүнгээр сум, дүүрэгт засаглах эрхтэй болсон намууд Засаг дарга, ИТХ-ын дарга түүнээс доош удирдах албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, томилох тушаалаа гаргаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан АТГ албан нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 391 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авч, нийт 645 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасэн гэж өчигдөр мэдээллээ.Өнгөрсөн долоо хоногт Баянгол, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарыг мэдүүлгийг хянаж, зөрчилгүй гэж үзсэн бол өчигдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Алдаржавхланг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн байна. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн ахлах байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Баярмаа, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн Маркетингийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ч.Пүрэвсүрэн нарын 261 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ.
Харин өнгөрсөн долоо хоногт 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 261 нь зөрчилгүй байсан бол наймыг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Мөн өчигдрийн байдлаар 339 урьдчилсан мэдүүлгийг АТГ хянаж байна гэж мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
























