96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
27.5 сая төгрөгийн шагналын сантай уралдааны ялагчид нөгөөдөр тодорно

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөөр даруй 81 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Монголын гэрэл зурагчдын гэр бүл жилээс жилд өнөр өтгөн болсоор өнөөдөртэй золгожээ. Тэр дундаа гэрэл зургийн ертөнцөд дижитал технологи нэвтэрсэн 2000-аад оноос хойш энэ салбарт ажиллагсдын тоо эрс өсч, гэрэл зургийн студи, продакшнууд ч олширсон. Товчхондоо, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын тоо эрс өсч, тэр хэрээр Монголын гэрэл зурагчдын ур чадвар ч хөгжиж дэвжсээр байна. Өдгөө манай гэрэл зурагчдын дунд дэлхийн томоохон агентлагуудтай хамтран ажиллаж, эх орондоо өрнөж буй үйл явдлыг цаг алдалгүй, шуурхай дамжуулан ажиллаж буй хэвлэлийн гэрэл зурагчид олширчээ.
Түүнчлэн, олон улсын гэрэл зурагчидтай хамтран гадаад дотоодод үзэсгэлэн гаргаж, туршлага солилцох байдлаар хамтран ажиллах нь ихэсч. Тоо нь өсөхийн хэрээр өрсөлдөөн нэмэгддэг зүй тогтлоор өдгөө Монголын гэрэл зурагчид ур чадвар, уран бүтээлээрээ өрсөлдөж салбарынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулсаар байна. Гэрэл зурагчдын авьяас ур чадварыг нээн илрүүлэх, тэдний бүтээл туурвилыг олон нийтэд дэлгэн сонирхуулахаас гадна гэрэл зурагчных нь хувьд “ташуур” болдог зүйл бол уралдаан тэмцээн байдаг.
Тэгвэл Монголын гэрэл зурагчдын хувьд хамгийн том гэж болохуйц “Монгол, монголчууд миний дуранд” нэртэй гэрэл зургийн уралдааны шилдгүүд ердөө хоёрхон хоногийн дараа тодрох гэж байна. Нийт 700 гаруй уран бүтээлчийн 3000 орчим бүтээл өрсөлдөж буй эл уралдааны шилдэг 100 зургаар үзэсгэлэн дэглэж, өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болгож буй. “Хүннү” их дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах “Гамма” галарейд нээгдсэн эл үзэсгэлэнд тавигдах шилдэг 100 бүтээлээс төрөл тус бүрт зургаан байр шалгаруулах бөгөөд нийт шагналын сан нь 27.5 сая төгрөг билээ. Тодруулбал, “Миний эх орон Монгол”, “Бид Монголчууд”, “Амьдралын агшин” сэдэвт төрөл тус бүрт нэгдүгээр байр нэг (гурван сая төгрөг), хоёрдугаар байр хоёр (тус бүр 1.5 сая төгрөг), гуравдугаар байр гурав (тус бүр сая төгрөг)-ыг шалгаруулах юм. Түүнчлэн, бүтээл нь эхний гурван байрт шалгараагүй ч бүтээлч санаа, агуулга, зохиомжоороо онцгойрсон нэг бүтээлийг “Чингүнжав сан” болон зохион байгуулагчдын зүгээс 500 мянган төгрөгөөр урамшуулах юм байна.

0 Сэтгэгдэл