Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Калифорничууд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулгад бэлтгэж байна
Калифорни мужийг АНУ-ын бүрэлдхүүнээс гаргах талыг баримтлагчид энэ талаарх бүх нийтийн санал асуулга явуулах тухай өргөдлөө  мужийнхаа Ерөнхий прокурорын газарт өнгөрсөн даваа гарагт гардуулж өглаа гэж Los Angeles Times сонин мэдээллээ.

Өргөдөл санаачлагчид энэ баримт бичгээ Их британи Европын холбооноос гарах санал асуулгаа Brexit гэж нэрлэсэн жишгээр “Calexit: Калифорниг тусгаар тогтнуудах тухай 2019 оны санал асуулга” гэж нэрлэсэн байна.

Энэ өргөдлийг өгснийхөө дараагаар Калифорниг тусгаар тогнуулах талыг баримтлагчид өөрсдийн санаачилгыг дэмжүүлэхээр гарын үсэг цуглуулж эхлэх юм. Энэ ажиллагаа хавар гэхэд дуусна гэж тэд төсөөлж байгаа юм.

Ард иргэдээс гарын үсэг цуглуулахад зохих хэмжээний санхүү шаардлагатай ч энэ ажилд сайн дураараа оролцож гарын үсэг цуглуулна гэж 13 мянган хүн хэдийнээ нэгджээ.

Энэ бол АНУ-ын холбооны санхүүд өөрийн муждаа хэрэглэдгээс илүү их мөнгө төлж байгаа татвар төлөгчдийн нийтийн эрх ашиг гэж энэ хөдөлгөөнд өөрийнхөө хоёр ч жилийн үйл ажиллагааг зориулж байгаа Yes California-ийн үүсгэн байгуулагч,  дэд ерөнхийлөгч Руис Эванс хэлж байна. Санаачлагчид бас Калифорнийн ард түмний соёл түүхийн хандлага нь ч АНУ-ын бусад хэсгээс огт өөр гэж байгаа юм.

Зохион байгуулагчид энэ өргөдлөө өгөхөө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл хүлээсэн, харин ч Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энэ ажлыг түргэтгэлээ гэжээ. Калифорни мужийн сонгогчдын дийлэнх нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Хилари Клинтоны төлөө саналаа өгсөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан