Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Банкуудын зээлжих зэрэглэл богино хугацаанд сэргэх боломжтой
Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Moody’s” агентлаг Монгол Улс болон Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг бууруулсныхаа дараа арилжааны банкуудын талаарх үнэлгээгээ шинэчилсэн талаарх мэдээллийг өөрсдийн цахим хуудаст мэдээлжээ.

Энэ агентлаг Монгол Улсын арилжааны долоон банкны төгрөгийн хадгаламжийн урт хугацааны зэрэглэлийг B3-аас CAA1 болгож, банкны гадаад валютын хадгаламж CAA1 зэрэглэлтэй байсныг мөн нэг шат бууруулж, CAA2 болгоод байгаа юм.
Банкуудын зэрэглэл өндөр байсан ч улсын болон Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурсан тул арилжааны банкны зэрэглэл ч буурч байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын зээлжих зэрэглэлээс дээгүүр үнэлгээтэй арилжааны банк эдийн засгийн утгаараа байх боломжгүй гэж үзсэн юм. Мөн банкны салбар макро эдийн засгаас өндөр хамааралтай байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Цаашдаа банкуудын активын чанар муудаж, ашигт ажиллагаа буураагүй нөхцөлд зээлжих зэрэглэлийг богино хугацаанд эргээд өсгөх боломжтой гэж “Moody’s” үзэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан