Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
“БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ, урьдчилгаа болон бусад төлбөрийг виз гарсны дараа авна”  гэх хуурамч зарын дагуу холбогдож, хохирсон иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад хандах нь ихэсчээ. Үүнтэй холбогдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт дурдсанаар БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх тухай зар, мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж улмаар иргэд өмч, хөрөнгөөрөө хохирох явдал газар авсан аж.

Угтаа, Монгол Улс нь БНСУ-ын “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг ХНХЯ удирдан явуулдаг. Тиймээс уг санамж бичгийн дагуу БНСУ  руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг Монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүний зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан