Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
1000 хүүхэд баярлуулах “Эрүүл бэлэг-Эрүүл хүүхэд” аян

Хүйтний улиралд ханиад томууны дэгдэлт ихэсч, эмнэлгүүдийн ачаалал эрс өсч, хэвтэн эмчлүүлэгчдэд ор хүрэлцэхээ больдог. Тэр дундаа шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон баярын үеэр ханиад нь хүндэрч, хатгаа болсон багачууд эмнэлэгт хүргэгдэн ирэх нь их. Тэгвэл ирэх шинэ жилээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 1000 хүүхдийг эрүүл бэлгээр дархлаажуулах зорилготой “Эрүүл бэлэг-Эрүүл хүүхэд” 2016 аян өрнүүлэхээр болжээ.

Уг аяны хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д хэвтэн эмчлүүлж буй багачуулд дархлаа дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлэг барих аж.

“Бат гэрэлт үйлс “ өрийн бус байгууллагын санаачилгаар эхлүүлсэн эл аян ирэх сарын 30, 31-ний өдрүүдэд өвлийн өвгөн, цасан охидын хамт айлчилж, хүүхдүүдэд бэлэг тараах юм байна. Эрүүл, дархлаа дэмжих бэлгэнд аарц, ааруул, тараг, дархлаа дэмжих амин дэмүүд, чацарганы шүүс зэрэг цэвэр байгалийн гаралтай, эко бүтээгдэхүүнүүд багтах юм байна. Мөн бяцхан хүүхдүүдийн хөл, гарыг дааруулахгүй байх үүднээс оймс, бээлий зэргийг бэлтгэхээр зэхэж байгаа аж.
Аян санаачилсан “Бат гэрэлт үйлс” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Ундрах хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд нийт 1145 хүүхдийн ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд хүүхдийн эмнэлгийн ачаалал эрс ихэсдэг. Улмаар хонгилд, шалан дээр гудас дэвсэх байдлаар хэвтэн эмчлүүлдэг нь их. Энэ байдал жилээс жилд л давтагддаг нь нууц биш. Түүнчлэн, хүүхэд багачуудын хувьд эмчилгээнээс бусад цагт эмнэлэгт хийх зүйл байдаггүй. Үүнийг бодолцож үлгэрийн болоод буддаг ном, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом зэргийг бэлгэндээ багтаахыг хичээж байна” гэв. Мөн тэрээр аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид болон хүүхдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн худалдаж, үйлдвэрлэдэг хувь хүн, албан байгууллагуудыг аянд нэгдэж хамтран ажиллахыг уриалсан юм.

“Эрүүл бэлэг-Эрүүл хүүхэд” аянд нэгдэхийг хүсвэл “Бат гэрэлт үйлс” ТББ-ын фэйсбүүк хуудаст нэгдэхээс гадна 99106580 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан