Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Өвлөж авсан байшингаасаа 100 кг алт олжээ

Францын Эврё хотод баян удмынхнаасаа байшин өвлөж авсан нэгэн эр тэнд нуусан 100 кг алтыг олжээ. Тэрээр байшиндаа ороод хуучин тавилгуудыг нь гаргах гэж байхдаа том шүүгээний дор нуусан төмөр хайрцаг олсон байна. Түүн дотор алтан зооснууд байсан гэнэ. Ингээд бусад өрөөнүүд, ариун цэврийн өрөөнд хүртэл хэсэг хэсгээр нь хуваан нуусан байхыг олжээ. Гурван алтан зоосыг вискиний хоосон хайрцагны нугалаас дотор нуусан байсан аж.
Ингээд тэрээр бүх өрөөг нарийвчлан шалгаж үзээд 5000 ширхэг алтан зоос, 12 кг-ын жинтэй хоёр ширхэг гулдмай, нэг кг-ын жинтэй 37 ширхэг гулдмай алт олоод байна. Үнэт эдлэлийн нийт үнэ нь 3,5 сая евро болжээ.
Үүнээс гадна энэ бүх алтыг өнгөрсөн зууны 1950-1960-аад онд хууль ёсоор олж авсныг батлах баримт бичгүүд ч байшингаас гарч ирсэн гэнэ. Өв залгамжлагч энэ бүх эрднэсээ Эврё хотноо дуудлага худалдаагаар худалдахад француудаас гадна гадаад орнуудаас олон хүмүүс ирж оролцон авчээ.
Францын төрийн албаныхан энэ алтыг эзэмшигч нь татвараа хуулийн дагуу төлж байсан эсэхийг нягтлан шалгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл