Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Өмнөговь аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комисс ээлжит хурлаа хийж өвөлжилт, хонины цэцэг өвчин болон цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд малын цэцэг өвчний голомт илэрсэнтэй холбоотой арга хэмжээнүүдийг түргэн шуурхай авч ажилласны үр дүнд өвчний дэгдэлтийг зогсоож чадсаныг онцлов. Өвөлжилт, малын өвчинтэй холбоотойгоор малчид ард иргэддээ илүү хүрч ажиллахыг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Өмнөговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл боломжийн хангагдсан гэж албаны хүмүүс мэдэгдсэн юм. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 90,2 хувьтай хангагдсан бол төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил 84,1  хувьтай хангагджээ. Аймгийн аюулгүй нөөцөд 220 тонн өвс, 110 тонн тэжээл татсан бол малчид 8786 тонн өвс хадлан нөөцлөхөөс 6100 тонн өвсийг нөөцлөж 71 хувийн хангалттай байна. Харин сумдын аюулгүйн нөөцөд 436 тонн өвс, 268 тонн тэжээл байгаа ба өвс тэжээл татаж нөөцлөх ажил үргэлжилж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 2,2 сая тоо толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан