Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нэгэн чухал тулгуур багана болсон даатгалын салбарын тэмдэглэлт өдрийг тохиолдуулж энэхүү салбарт хүчин зүтгэж яваа Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Одоогоос 82 жилийн тэртээ тулгын чулуугаа тулж, голомтоо бадраасан даатгалын салбар цагийн шалгуурыг даван, нийгмийн өөрчлөлт, зах зээлийн шинэ нөхцөл байдалтай уялдан хөгжиж, өргөжин тэлсээр ирсэн түүхэн баялаг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 398 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдрийг “Даатгалын өдөр” болгон улс даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь салбарын нийт ажиллагсдын хөдөлмөрийн үр дүн, хийсэн бүтээснийг үнэлэн, хэтийн зорилго, зорилтоо тодорхойлж байдаг нэгэн эрхэм баярын өдөр болсон юм.

Санхүүгийн зохицуулах хороо цаашид даатгалын зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, эрсдэл даах чадвар болон үйлчилгээний цар хүрээ, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх  бодлогыг баримтлан тогтвортой үйл ажиллагаа бүхий компаниуд, мэргэжлийн оролцогчдыг дэмжиж ажиллах болно. Үүний тулд иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлж, компанийн засаглалыг сайжруулан, хяналт шалгалтыг үр дүнтэй арга ажиллагаанд шилжүүлж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарна.
Санхүүгийн зах зээлийг улам төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд гар бие оролцож, шударга зарчим, шуурхай үйлчилгээ, хүртээмжтэй бүтээгдэхүүнээр ард иргэдийг эрсдэлээс халхлан хаах энэрэнгүй сайхан үйл хэрэг бүхэн тань цаашид улам батжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан