Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Казахстан улс нийслэлээ Назарбаев болгон нэрлэж магадгүй
Казахстаны парламентын гишүүд улсынхаа нийслэл Астана хотын нэрийг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр солих санал дэвшүүлжээ. Санал дэвшүүлэгчид үүнийгээ хууль тогтоох байгууллагын хоёр танхимын хамтарсан хуралдаан дээр танилцуулсан байна. 

“Манай орны бүтээн байгуулалтад анхны Ерөнхийлөгч ард түмний тэргүүн Нурсултан Назарбаевын оруулсан хувь нэмрийг тэмдэглэн нэрийг нь Улсын Үндсэн хуульд дурдах хэрэгтэй. “Ел басы” буюу үндэсний удирдагчийн нэрийг нийслэл хот, улс орны бусад чухал объектуудад өгье” гэж арванхоёрдугаар сарын 16-нд тэмдэглэх Казахстаны тусгаар тогтнолын 25 жилийн тухай тунхгийн төсөл хэлэлцэх үеэр парламентын доод танхимын депутат Куаныш Султанов мэдэгджээ.

Депутатууд энэ ойд зориулсан хөшөө цогцолбор нийслэл хотнообосгох ёстой гээд “Тусгаар тогтнолын аугаа их замнал нь мөнх байх учиртай. Ийм учраас нийслэл хотод "Тауельсыз Казахстан" буюу  “Тусгаар тогтоносон Казахстан" гэдэг цогцолбор хөшөө босгоё гэж баримт бичигтээ оруулжээ.

Казахстан улсын Дээд зөвлөлийн хуралдаанаар 1991 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтоносон Казахстан улсын Үндсэн хуулийг баталсан учир үндэсний баяр хэмээн тэмдэгдлэдэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан