Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнөөдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг эхлүүллээ. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс орон ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгэн зэрэг зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхий даяараа “Гэр орны амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй болгоё” уриан дор нэгдэх юм. Харин тус аяныг  манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.

 Тус аяныг Монгол Улсад 1998 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаараа нэгдэж, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэхүү аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан