“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Трамп: Сонгуулиар илүү гарсан сая санал хууль бус

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд болсон сонгуулиар сая сая саналыг хууль зөрчиж авсан гэж өнгөрсөн ням гарагт өөрийн Twitter дэх хуудсанд бичсэн байна.
“Төлөөлөн сонгогчдын саналаар би ялсан. Харин сонгогчдын өгсөн санал зөрж байгаа бол түүнийг хууль бусаар авсан хэрэг” гэж Трамп бичжээ. Харин хэн энэ санлуудыг яаж өгсөнийг тэр дурдаагүй байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар америкийн Виржини, Нью-Гэмпшир, Калифорни мужуудад луйвар явсан гэж Трамп үзэж байна.
“Санал хураалтын үеэр хамгийн ноцтой луйвар Виржини, Нью-Гэмпшир, Калифорни мужуудад болсон байхад хэвлэлүүд яагаад мэдээлэхгүй байна вэ. Энэ бол ноцтой асуудал шүү” гэж Бүгд найрамдах намаас нэр дэвшигч дурдсан байна.
Энэ гурван мужид Трампын өрсөлдөгч, ардчилсан намын нэр дэвшигч Хилари Клинтон ялсан юм.
Сонгуулийн дүн
Санал асуулгын дүнгээр Трамп 270 төлөөлөн сонгогчийн санал авахад ялах байсан бол бүр 306-г нь авсан бол түүний өрсөлдөгч, Ардчилсан намын нэр дэвшигч Хилари Клинтон 232 санал авчээ.

Гэтэл нийт сонгогчдын санал өгсөн дүнгээс үзэхээр Хилари Клинтон 64 сая хүний санал авсан байхад Трампын төлөө 62 сая хүн санлаа өгсөн гэж гараад байгаа юм.
Гэхдээ энэ тоо шийдвэрлэх ач холбогдолгүй. Яагаад гэхээд АНУ-ын сонгуулийн тогтолцоо нь Ерөнхийлөгчийг шууд сонгодоггүй, сонгогчид төлөөлөн сонгогчдын төлөө саналаа өгдөг юм.
Трамп ч сонгуулийн сурталчилгааныхаа явцад АНУ-ын сонгууль олон будлиантай болдог, зарим мужид нэр дэвшигчийн төлөө шууд саналаа өгдөг гэж байнга хэлсээр байсан юм.

0 Сэтгэгдэл