Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Н.Лүндэндорж: Хууль зүйн сайдад албан тоот илгээнэ
Б.ШИРНЭН

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулав.

-Тахарын албыг татан буул­гаж, эрх үүргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ингэснээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тал дээр өөрчлөлт гарсан уу?
-Намайг ярихаар магадгүй, ашиг сонирхлын үүднээс хандлаа гэж ойлгож болох юм. Би орон нутгаар явахдаа энэ асуудлыг тусгайлан судалсан. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанаас иж бүрэн мониторингийн судалгаа хийлээ. Тахарын албыг татан буулгасан нь улс төрийн хувьд алдаатай шийдвэр болсон гэдгийг шүүхээр үйлчлүүлсэн иргэд, шүүгч, шүүхийн за­хир­­гааны ажилтнууд нэгэн дуугаар хэлж байна. Тахарын албаны тоноглогдсон 30 автомашиныг өөр байгуул­лагад шилжүүлснээр шүүхийн аюулгүй байдлыг хангадаг хэлтэс унаагүй болсон. Шүүх хуралдааны дэг сахиулдаг хүмүү­­сийн тоо цөөрснөөр иргэ­ний хэргийн шүүх хурал­дааныг дэг сахиулагчгүй хийдэг шүүх олон болсон. Шүүхэд албадан ирүүлдэг, эрэн сурвалжилдаг, гэрч хохи­рогч­дыг хамгаалдаг чиг үүрэг орхигдсон байна. Тиймээс Хууль зүйн сайдад албан тоот илгээх, ажлын уулзалт хийхээр төлөвлөж байгаа.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц орон тоог цөөлж, төсвийг багагүй танасан. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсад шүүхийн захиргааны ганц байгууллага байдаг нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэцтэй өмнөх парламент гурван жил ноцолдсон. Энэ парламентаас ч ийм яриа сонсогдож байгаа. Монгол Улсын яам, агентлагуудтай харьцуулахад хамгийн цөөхөн ажилтантай нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба. Шүүх эрх мэдлийн ганц захиргааны байгууллага 50 хүнтэй ажиллаж байна. Тухайн байгууллагын ажлын бүтээмж, үр нөлөө ямар байна гэж ярихаасаа илүү зөвхөн тоотой нь хөөцөлддөг нь харамсалтай. Ингэж орон тоог цөөлөхөөр нэг хүн хоёроос гурван хүний ажил хийдэг, ачааллаасаа шантарч ажлаасаа гарах зэрэг асуудлууд гарч байгаа. Гэвч үргэлж ийм байхгүй гэдэгт найдаж байна.

-Та шүүгчийн хариуцлагыг сайжруулах талаар ярьсан. Нийслэлд л гэхэд шүүхүүд маш ачаалалтай ажилладаг. Ийм нөхцөлд хариуцлагыг нь сайжруулах боломж бий юу?
-Хотод байгаа шүүгчид сөхөрч унатлаа ажилладаг бол орон нутагт шүүгчдийн хэргийн ачаалал бага. Шүүгч хэрэг багатай байгаа нь муу асуудал биш. Гэхдээ шүүгч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх талд зэврэх аюул бий. Тиймээс хөдөө орон нутгийн шүүгчдийг нийслэлд томилолтоор сэлгэн ажиллуулж байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан