Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг болно

“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг 2016 оны 12 дугаар сарын 02-нд 10 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болох гэж байна. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэх юм. Мөн аз жаргалтай гэр бүлийн төсөөлөн илэрхийсэн Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт болно.
 
Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн шилдэг гэр бүлээр шалгарсан гэр бүлүүдийн төлөөлөл мөн хүүхдүүдийн төлөөлөл оролцох аж. Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцож хүүхдүүд аз жаргалтай гэр бүлийг хэрхэн төсөөлдөг вэ гэдэгт хариулт аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 94839684 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан