Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эрдэмтэд архинд донтох гол генийг илрүүлжээ

Эрдэмтэд хулгана дээр хийсэн туршилтынхаа явцад хүнийг архинд дурлуулдаг KLB ген гэж байдгийг нээж илрүүлсэн байна. Энэ нь хүнийг архинд дурлуулах, хэдий их уух, байнга архи уухыг хүсэх зэргийг хянадаг ген юмсанж.
Биологчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бас элгэнд байж тархин дахь хүнсний ялангуяа амттаны төвийг удирддаг FGF 21 гэдэг гормоныг нээсэн юм. Эрдэмдийн үзэж байгаагаар бол  энэ л хүнийг архинд дурлуулж, архинд донтохыг нь өдөөж өгдөг юм байна.

АНУ-ын Даллас дахь Техасын их сургуулийн эрдэмтэн Стивен Кливер, түүний хамтрагчид FGF 21 нь архидан согтуурах зуршилтай холбоотой ч ямар замаар уураг тархитай холбогдож, хүнийг согтууруулах ундааны хэрэглээ рүү татаад байгааг тайлж чадаагүй юм.
Үүний хариуг олохын тулд эрдэмтэд генэд жаахан өөрчлөлт оруулж, архинд дуртай 100 гаруй мянган хүнд судалгаа хийжээ.

Ингэхэд KLB ген нь архинд дурлах зуршилтай шууд холбоотой, түүнийг удирдан хяндааг болох нь тодорхой  болж ирсэн байна.
Үүнийгээ тэд хулгана дээр туршиж хэд хэдэн хулганад  ийм генийг “суулгаж” үзэхэд шууд л согтууруулах ундаанд дурлаж эхэлсэн гэжээ. Туршилтын үед ийм хулганууд бүр спиртийн төрөл рүү хошуурч, тэгэх тэгэхдээ аль болох хатуулгийг нь хэрэглэхийг хүсэн, сүүлдлээ хяналтаа алдаж байжээ.

Уг нь FGF 21 ген бол ерийн организмд байдаг ч хамгийн гол нь KLB ген нь л согтууруулах ундаанд гол хөтөлдөг гол чиглүүлэгч болж байгааг эрдэмтэд ажиглажээ.
Гэхдээ эрдэмтэд архи, согтууруулах ундаан дурлуулагч нь ганц KLB уу, түүний хөрш бусад генүүд бас нөлөөлж байна уу гэдгийг тодруулах нэмэлт судалгаа шинжилгээ зайлшгүй хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан